БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНБУЛАГ СУМЫН БЭГЗИЙН ЛХАМСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ СОЁЛЫН ТӨВ ТАНИЛЦУУЛГА

 Соёлын төв  нь анх 1939 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж гэрийн хариуцагчаар Магсарын Мишигдорж галчаар нь Лхамсүрэнгийн Доржготов нар анх томилогдон ажиллаж байжээ. Улаан гэр нь нүүдэллэн явж нутгийн ард иргэдэд төр засгийн бодлого,шийдвэрийг сурталчилах, уран сайханчдын тоглолт, жүжиг ший, хурал цуглаан хийх зэрэг ажлуудыг эрхэлдэг байсан байна.

Үндсэн хөрөнгө нь дөрвөн ханатай гэр 1, тэмээ 2, морь 2,цан 4, сэлэм 2, эгшигт хайрцаг, морин хуур, хуучир, лимбэ, хэнгэрэг дэншиг, бишгүүр, монгол шатар, лам дээл,ноёны дээл, эхнэр хувцас тус бүр нэгийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. 1953 онд шинээр чулуун барилга барьж “Улаан булан” нэртэй болж үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. 1968 онд шинэ барилгыг хүлээн авч БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 644 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн АДХГ Захиргааны Соёлын хэлтсийн даргын 1968 оны 16 тоот тушаалаар клуб, номын сан, кино цэгийг албан ёсны тамга тэмдэгтэй болгож Улаан гэр Улаан булан нь Клуб болон өргөжсөн байна. 1989 оноос клуб нь Соёлын төв болон өргөжиж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын байгууллага нь үүссэн цагаасаа хойш “Социализмын зам” нэгдэлд харьяалагдаж материаллаг баазаа  бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг нэгдлийн зөвлөлөөс  авч  байсан бөгөөд 1989 онд балансаас баланст улсын харьяанд шилжиж төсөвт байгууллага болсон юм.

 Байгууллагын эрхэм зорилго:

Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг баримтлан байгууллагын үйл ажиллагааг ил тод байдлыг хангаж, соёл урлагийн үйл ажиллагааг олон төрөл хэлбэрээр чанар хүртээмжтэй хүргэх, ардын урлагийг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг соёлын үйлчилгээг, уншигчдын эрэлт хэрэгцээг хангах,авъяасыг нээн хөгжүүлж, тэдний эрхийг дээдэлж, соёл оюуны эрэлт хэрэгцээг чанартай ажил үйлчилгээгээр хангаж, Соёл урлагийг “Хөдөөд уриан дор” хөдөөгийн хүн амд иж бүрэн соёл урлагийг хүргэх ,биет бус өвийг өвлөн тээгчдийг алдаршуулах , өвлүүлэх, хадгалж хамгаалахад   оршино. 

                       Байгууллагын зорилт:

Монгол улсын Соёлын тухай хууль төрөөс баримтлах соёлын бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, багш ажилчдыг мэргэжил авъяас, ур чадварыг дээшлүүлэх мэргэшүүлэх  сургууль болон сургалтуудад тогтмол хамруулж  мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж, үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллана.

Байгууллагын  үйл  ажиллагааны  тухай

            Тус байгууллага нь жил бүр шинэ  оныхоо  ажлыг сумын  залуучуудын холбоотойгоо хамтран “Хөдөө нуурын жавар” “Залуусын золбоо” зэрэг   баяр  цас  мөсний  баяраар эхэлдэг. Энэ  баярт  сумын  оюутан  залуучууд  оролцсон  өргөн  хүрээтэй  уралдаан  тэмцээн  болдог. Сар  шинийн  золгуутыг  сумын  Засаг даргын  тамгын  газартай  хамтран  зохион  явуулдаг. 

               Сумын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах   мартын 8 ны баярыг төрийн болон төрийн бус байгууллагууд, багийн малчин эмэгтэйчүүдийн дунд  сумын эрчүүдийн холбоотой хамтран  уралдаан тэмцээн  зохион явуулдаг..

        Мөн эрчүүдийн баяраар  эмэгтэйчүүдийн холбоотой хамтран сумын  эмэгтэйчүүд эрчүүддээ зориулан “Хүндэтгэлийн ” концерт тоглож үдэшлэг явуулдаг. Тэмдэглэлт баяр ёслолыг төлөвлөгөөний дагуу зохион явуулж байна. Сумын түүхт 100 жилийн ойг угтан  баг байгууллага суртчлах 7 хоногийн үйл ажиллагааг сумын ҮЭ-ийн холбоотой хамтран “Сумын хөгжилд бидний оролцоо” сэдэвт баг байгууллага сурталчлах  үйл ажиллагааг 2023 онд  зохион явуулсан.Энэ үйл ажиллагаан нь үр дүнтэй өргөн хэмжээний ажил болсон.

 Мөн сумын Амгалан сайн хийдийн лам хуврагуудтай хамтран Баянбулаг, Өндөр өлзийт, Баянцагаан, Чандмань зэрэг олон хайрханы тахилга болон сумын нутгийн гороонд хамтран зохион байгуулдаг.

Сумын  эмэгтэйчүүдийн холбоо, ЗДТГ хамтран 9-н алдарт ээжүүд болон сумын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг нийт 8 удаа зохион байгуулж байна.

 Ардын хувьсгалын баяр наадмаар   “Соёл урлагийг хөдөөд” уриан дор    Сангийн далай 1-р баг, Ар жаргалант 2-р баг , Хангал 3-р багуудын өдөрлөгийг хамтран зохион явуулж урлаг соёл, нүүдлийн номын сан, спортын цогц үйлчилгээг хүргэж ажилладаг.

 Соёлын төв нь 2009 онд Соёлын төвийн шинэ барилга ашиглалтанд орж Соёлын төв нь номын сан, музей,(орон нутаг судлах танхим) үзвэрийн заал, даргын өрөө зэрэг дотоод тохижилтоо өөрийн орлогоороо тохижуулж чадсан. Техник хэрэгсэлээ 2008 онд бүрэн шинэчилсэн. Мөн номын сан 2007, 2013 онд аймгийн шилдэг номын сангаар шалгарсан. Жил бүр яруу найргийн “Мөнгөн  тулга” наадмыг уламжлал болгон зохион явуулдаг. Соёлын төв нь иргэд хүүхдүүдэд бүжиг, дуу, шүлгийн дугуйлан хичээллүүлж байна.

 2013 онд  спорт заал ашиглалтанд орж Соёлын төвийн харъяанд спортын олон үйл ажиллагаа явуулж хүүхэд, залуучууд,  болон ахмад  настангуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортын төрлүүдээр хичээллэх бүрэн боломжтой болж сагс, волейболь, үндэсний бөх, зэрэг олон дугуйллан хичээллэж  байна.   

2014 оноос Алтан гадас одонт  Бэгзийн Лхамсүрэнгийн нэрэмжит соёлын төв болон өргөжиж урлаг соёлын үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна. Одоогоор сумын Соёлын төв нь үндсэн 7, орон тоотой  жилдээ  110.0  орчим  сая  төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Жилдээ өөрийн орлого дунжаар 5.0 сая төгрөгийг олж давхардсан тоогоор 19.0 мянга гаруй иргэдэд урлаг соёлоор үйлчилдэг. Одоо даргаар МУСТА Сосорбарамын Пүрэвсүрэн,  номын санчаар МУСТА Б.Уранчимэг, хөгжмийн багшаар С.Баасан, бүжгийн багш Ж.Доржсүрэн, Соёлын өв, музейн бүртгэл мэдээллийн санч Ц.Пүрэвжав, үйлчлэгчээр Б.Байгалмаа,Г.Ариунзаяа нар ажиллаж байна.          

       Номын сан: Номын сан нь 13.453.665 төгрөгийн 7245 ш номтой, нэг ээлжиндээ 20 уншигч хүлээн авч уншигчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэж мэдээллээр хангаж ажилладаг.

         Угийн бичгийн талаар: Ургаа мэдье, Удмаа бататгая аяны хүрээнд “Хөөрөгт” “Олон бүлт” “Дашбэйс” зэрэг овгууд ах дүүсийн хамт ургийн баярын наадмыг өргөн дэлгэр хийсэн.

           Нийт  хэвлэгдсэн  гаргасан   угийн  бичгүүдийн  судалгаанаас  үзэхэд 2500 гаруй  өрхийн 4500 гаруй  хүн давхардсан тоогоор хамрагдсан.

            Монголын угийн бичгийн холбоо, аймгийн номын сантай хамтран угийн бичиг хөтлөх сургалтыг  зохион байгуулж багийн засаг дарга нартай хамтран ажилладаг..

       ОНСТанхим: 1986 оноос үзмэрээ авч эхэлсэн. Сумын музей нийт 230 гаруй үзмэртэй. Үл хөдлөх дурсгалт газар 32 байдгаас аймгийн хамгаалалтай 3,  сайдын багцад 1, сумын хамгаалалтай 18,  RCH программд 10, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 25, баримтат өвийн 14, байдаг жилээ 300 гаруй хүүхэд, насанд хүргэчидэд үйлчилгээ үзүүлж байна.

2025-05-06 00:00:00