СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ БОЛОН ХОРООДЫН ТАНИЛЦУУЛГА

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан анхдугаар хуралдаанаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

✅Тус зөвлөл нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл ажил хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй юм.

ЗӨВЛӨЛИЙН ДАРГАД: Чойвсүрэнгийн ЭРДЭНЭБИЛЭГ

ГИШҮҮДЭД: Дарамбазарын ЖАВХЛАН

Сэмбэнгийн ХҮРЭЛБААТАР

Сандагийн ГАНБОЛД

Батдэлгэрийн ДАВАА

Бяхаржавын БАТ-ИРЭЭДҮЙ

Магсаржаламын ГАНДОЛГОР нар сонгогдсон.

 ✅Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын ХОРОО байгуулан ажиллуулж хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй юм.

✅ТӨСӨВ, САНХҮҮ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЁС ЗҮЙН ХОРОО:

Ахлагч: Сандагийн ГАНБОЛД (ИТХ-ын Зөвлөлийн гишүүн)

Гишүүдэд: Чунагийн ЖАРГАЛСАЙХАН (ИТХ-ын Төлөөлөгч)

Гүнсэнгийн БАЯНЖАРГАЛ (ИТХ-ын Төлөөлөгч)

Жамсрангийн БАТЦЭЦЭГ (ИТХ-ын Төлөөлөгч)

Ганаагийн ПАГМАСҮРЭН (ИТХ-ын Төлөөлөгч)

✅ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧИН, ДЭД БҮТЭЦ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХОРОО:

Ахлагч: Чойвсүрэнгийн ЭРДЭНЭБИЛЭГ (ИТХ-ын Зөвлөлийн дарга)

Гишүүдэд Бэгзжавын БАТЖАРГАЛ (ИТХ-ын Төлөөлөгч)

Бяхаржавын БАТ-ИРЭЭДҮЙ (ИТХ-ын Зөвлөлийн гишүүн)

Намжимын АМГАЛАНБААТАР (ИТХ-ын Төлөөлөгч)

Магсаржаламын ГАНДОЛГОР (ИТХ-ын Зөвлөлийн гишүүн)

✅ГЭР БҮЛ ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХОРОО:

Ахлагч: Дарамбазарын ЖАВХЛАН (ИТХ-ын Зөвлөлийн гишүүн)

Гишүүдэд: Сэмбэнгийн ХҮРЭЛБААТАР (ИТХ-ын Зөвлөлийн гишүүн)

Алтанхуягийн НАНДИНБИЛЭГ (ИТХ-ын Төлөөлөгч)

Алтанхуягийн ДОРЖДЭРЭМ (ИТХ-ын Төлөөлөгч)

Батдэлгэрийн ДАВАА (ИТХ-ын Зөвлөлийн гишүүн)

2025-02-21 00:00:00