Ерөнхий боловсролын сургуулийн танилцуулга

 

         Манай сургууль 1940 оны 04-р сард Бүрд голын хөвөөнд хичээлийн 2 гэр танхим, гал тогооны 1 гэр, 3 багш, 4 ажилчин, 45 сурагчтайгаар анх байгуулагдаж гал голомтоо бадраасан түүхтэй. МАХН- ын 10-р их хурал орон нутагт байгуулах сургуулиудын тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасаны дагуу байгуулсан сургуулиудын нэг юм. Анх байгуулагдахдаа ажиллах хүн хүч цөөн, 120 лан мөнгөний төсөвтэйгээр ажлаа эхлэж байжээ.  1940 оноос эхлэн 1966 он хүртэл бага сургууль байж байгаад 1966-1967 онд 7 жилийн боловсрол олгох сургууль, 1967-1989 оны хичээлийн жилүүдэд хөдөлмөр политехникийн боловсролтой 8 жилийн сургууль, 1990-1998 онд 10 жилийн сургууль, 1998-2000 оны хичээлийн жилүүдэд Гэгээрлийн Яамны бүтцийн өөрчлөлт  зохицуулалтаар дахин 8 жилийн сургууль, 2005 оны хичээлийн жилээс 9 жилийн дунд сургууль, 2016  оноос ерөнхий боловсролын сургууль болж  боловролын үйл ажиллагааг чанартай үр дүнтэй зохион байгуулан ажилласаар ирсэн. 

 

2025-04-30 00:00:00