БАЯНБУЛАГ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ
Анх 1960 онд 2 гэртэй 1 багш, 2 ажилчин, 25 хүүхдийн ортой, хүмүүжүүлэгч, тогооч, асрагч гэсэн 3 орон тоотойгоор “Социализмын зам” нэгдлийн харъяанд намын үүрийн товчооны шийдвэрээр байгуулагдаж багшаар нь В.Ичиндолгор ажиллаж байжээ.
1973 оноос өргөжин 50 хүүхдийн ортой, эрхлэгч, хүмүүжүүлэгч багш, асрагч, тогооч, гал тогооны туслагч, галч зэрэг 7 орон тоотой 2 бүлэгтэй улсын төсвөөр санхүүжигдэн ажиллаж байв.
1985-1990 онд БНМАУ-ын “Хүүхдийн төлөө фонд”-ын хөрөнгөөр 90 ортой ясли-цэцэрлэгийн комбинат баригдаж 1987 оны 12-р сард ашиглалтанд орж одоог хүртэл үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
2024-2025 оны хичээлийн жилээс буюу 9 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн БШУС, СС-ын хамтарсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/85, A/34 тоот тушаалаар батлагдсан Орон тооны хязгаарын жишиг нормативын дагуу батлагдсан, шаардлагатай орон тооны дагуу хүний нөөцөө бүрдүүлэн 21 хүний орон тоотойгоор өдрийн 4 бүлэгт 87 хүүхэд, хувилбарт сургалтанд 14 хүүхдэд СӨБ-ын үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

Манай хамт олны зарим нэгэн амжилтуудаас дурьдвал:
- “Уран жиргээ” аймгийн уралдаанд 2015, 2023 онуудад багш Л.Энхцэцэг, Г.Баярсүрэн нарын бэлтгэсэн Б.Амин-Эрдэнэ, Л.Буджав нар тэргүүн болон дэд байр эзэлсэн.
- Дэлхийн усны өдөрт зориулсан гар зурагийн уралдаанд 2013, 2015 онуудад багш С.Пүрэвсүрэн, Л.Энхцэцэг нарын бэлтгэсэн О.Номин-Эрдэнэ, Б.Эрдэнэбулган нар тус тус тэргүүн байр эзэлсэн.
- 2021 оноос манай цэцэрлэг ISO 14001 стандартад суурилсан ОУ-ын Эко-цэцэрлэг хөтөлбөрт хамрагдаж амжилттай хэрэгжүүлж, “Алсын хараа 2050” МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийн ногоон хөгжилд суурилсан хэтийн зорилт, дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй нэмэр, болон тус хөтөлбөрийн анхан шатны шаардлага хангаж “Хүрэл гэрэгэ” хүртсэн.
- 2018-2019 оны хичээлийн жилд “Монгол улсын тогтвортой хөгжил үзэл баримтлал-2030”, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т боловсролын талаар дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, боловсролын чанарын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан “Шилдэг цэцэрлэг”-ээр шалгарсан.
- 2021 онд ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэн байгууллагынхаа ахмад настнуудын хөгжил хамгааллыг дэмжин ажиллаж Монголын ахмадын холбооноос зарласан “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгарсан.
- Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, халамж асаргаа, хамгаалал хөгжил боловсролыг нэгдмэл хандлага, арга зүйгээр дэмжиж ажиллахад хичээл зүтгэл гаргаж ажилласан амжилтаар “Шилдэг цэцэрлэг” батламж.
- 2016 онд “Үндэсний бизнес хөгжлийн нэгдэл” ТББ-аас “Хичээнгүй зүтгэл мөнгөн гэрэгэ”
- 2021 онд санхүүгийн хяналт, аудитын албаны нэрэмжит Баянбулаг сумын төсөвт байгууллагуудын санхүү, эдийн засгийн байдал, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, үр өгөөжийг сайжруулж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, ажил хариуцсан албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлэх, эрсдэлийн удирдлагаар хангах, зөвлөн туслах чиглэлээр дэмжлэг үзүүлж “Эрсдэлгүй объект-Зөрчилгүй хамт олон” аянд амжилттай оролцож 2-р байр эзэлсэн зэрэг амжилтуудын эзэн болсон.
- 2024 оноос эхлэн Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд багш, ажилчдын нийгмийн баталгаа сайжирхын зэрэгцээ багш нарын цахим датаны зардал, багшийн хөгжлийн зардал, эрүүл мэндийн үзлэг шинжилгээний зардал, багш нарын хичээл практикийн зардалыг төрөөс хариуцан ажиллаж байгаа нь багш нарт маш том дэмжлэг болоод байна.
- 2022 оноос эхлэн цэцэрлэгүүд гүйцэтгэлээр санхүүжихын зэрэгцээ, цэцэрлэг, цэцэрлэгийн багш нар гүйцэтгэлийн үнэлгээнд ордог болсон нь боловсролын салбарын нэг томоохон өөрчлөлт болоод байна. Манай цэцэрлэг нь 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээр 85.3%-тай үнэлэгдсэн бол 2023 онд гүйцэтгэлийн үнэлгээгээ ахиулж 90.37%-тай үнэлэгдсэн амжилттай ажиллаж байна.
2025-04-15 00:00:00