Баянбулаг сумын цахим хуудсанд зочилж орон нутгийн байгууллагуудын талаар болон төрийн үйлчилгээ хууль тогтоомж, шийдвэр, цаг үеийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байгаа Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж, амьдарч байгаа нутгийн ажилсаг, хөдөлмөрч бүтээлч зон олондоо энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж амар амгаланг айлтган мэндчилье.
Унаган нутгаа хөгжүүлэх бодлого зорилгоо хэрэгжүүлэхэд бэрхшээл байгаа хэдий ч хүчээ нэгтгэн санал бодлоо цэгцлэн, боломж бололцоогоор дайчлан хөгжлийг хурдасган, ихийг хийж бүтээхийн төлөө хоёргүй сэтгэлээр ард иргэд та бүхэнтэйгээ хамтран ажиллана.
Сумын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг ард иргэдийнхээ идэвхитэй оролцоонд тулгуурлан шийдвэрлэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, ард иргэдээ соён гэгээрүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг хангахаар ажиллаж байна. Төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллаж, хөгжил дэвшил, цэнгэлийн манлайд хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
БАЯНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д. БАТБОЛД