Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, байгууллага, иргэдийн хэвийн ажиллах нөхцөлийг баталгаатай ханган төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэж орон нутагтаа сайн сайхан, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэн улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр иргэддээ үнэнч шудрага үйлчлэн үйл ажиллагаагаараа үргэлж манлайлсан аймгийн тэргүүний Тамгын газар байхад оршино.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, иргэдэд хүнд сурталгүй, аливаа чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчлэх явдлыг хэвшүүлж, эдийн засаг нийгмийн бусад хөтөлбөрүүдтэй нягт уялдсан цэгцтэй, уян хатан бөгөөд үр ашигтай үйлчилгээг бий болгоно.

2025-11-10 00:00:00