ЗАЛУУ МАЛЧИН Т.БУМЖИДЫНД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛЛАА

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2025 онд тохиосон билээ. Ойн хүрээнд Баянхонгор аймгийн Хүүхэд Гэр Бүл Хөгжил Хамгааллын газраас (ХГБХХГ) зохион байгуулсан үйл ажиллагаанд Баянбулаг сум идэвхтэй оролцон хамтран ажилласан. Ойн арга хэмжээнд идэвхи, санаачилгатай ажилласныг үнэлэн Баянхонгор аймгийн ХГБХХГ-аас бага насны олон хүүхэдтэй, гэр орон нэн шаардлагатай залуу гэр бүлд гэр олгосныг Баянбулаг сумын Засаг даргын зөвлөл, Удирдлагын баг, Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан баг хуралдаж Сангийн далай 1 дүгээр багийн 1-8 насны 4 хүүхэдтэй, залуу малчин Т.Бумжидын гэр бүлд олгохоор шийдвэрлэн 2026.01.02-ны өдөр гардуулан өглөө.

Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч Н.Мэндбаяр даргатай Баянхонгор аймгийн ХГБХХГ-ын хамт олонд талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

https://www.facebook.com/photo?fbid=122139787706412797&set=pcb.122139787964412797

2026-01-02 00:00:00