“ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ”

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн 2024 оны судалгаагаар Монголын залуучуудын 51.3% нь онлайн доромжлол, цахим дээрэлхэлтэд, харин 5% нь онлайн бэлгийн дарамтад өртсөн. Мөн 18–64 насны иргэдийн 17% нь интернэт орчинд танихгүй хүнээс заналхийлсэн, айлган сүрдүүлсэн мессеж хүлээн авсан байна.

Тиймээс энэ жилийн аян нь өсвөр насныхан болон залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдлыг дээшлүүлэх, технологийг ёс зүйтэй, хариуцлагатай ашиглахыг олон нийтэд хүргэхэд чиглэж байна.

2025-12-02 00:00:00