БАЯНБУЛАГ СУМ 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАЙЛАГНАЛАА

2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сумын удирдлагууд Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөл, Удирдлагын багт 2025 оны үйл ажиллагааны тайлангаа тайлагналаа. Тус хурлаар сумын удирдлагууд аймгийн Засаг дарга, сумын Засаг даргатай 2025 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, сумд хэрэгжүүлсэн шинэ бүтээн байгуулалт, бүтээлч ажил, тулгамдаж буй асуудал, сумын 2030 оны төсөөлөл болон цаашид анхаарах асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ.

Хурлаар сумд санаачлан үр дүнтэй зохион байгуулж буй онцлог сайн ажлууд байгааг аймгийн удирдлагын багаас онцолж, цаашид анхаарах асуудлууд дээр санал, дүгнэлтээ хэллээ.

2025-11-24 00:00:00