МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН БАРИЛДААН

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, "Монгол бахархлын өдөрт" зориулсан "Үндэсний бөхийн барилдаан" 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллагдлаа.

✅ Сумын цолтон болон залуу бөхийн барилдаанд Баянбулаг сумын харьяат, Тэргүүн богд дэвжээний бөх сумын манлай заан А.Азбаяр түрүүлж, Баянбулаг сумын харьяат, Тэргүүн богд дэвжээний бөх сумын начин Л.Вандандорж үзүүрлэж, Баянбулаг сумын харьяат залуу бөх Б.Баасан, Б.Санчир нар шөвгөрлөө.

✅Уран барилдаант бөхөөр Баянбулаг сумын харьяат залуу бөх Д.Батсүх шалгарлаа

✅ Хүүхдийн барилдаан

✔️7-8 насны ангилалд - Д.Алтансүх түрүүлж, А.Жаргалбаяр үзүүрлэж, Х. Батхүлэг шөвгөрлөө.

✔️9-11насны ангилалд - Н. Идэрбаясгалан түрүүлж, Я.Өнөрбат үзүүрлэж, Г. Өлзийбаяр шөвгөрлөө.

✔️12-14 насны ангилалд - Даваадэрэм түрүүлж, М.Даваадорж үзүүрлэж, А.Чулуунбат шөвгөрлөө.

✅ Уран гараа дэвээтэй өсвөрийн бөх - Г.Эрдэнэсайхан

✅ Монгол дээл хувцас, үндэсний бөхийн өмсгөл бүрэн өмссөн - А.Чулуунбат, Б.Түвшинтөр, Г. Өлзийбаяр тус тус шалгарлаа.

Зохион байгуулагч: ИТХ, Засаг даргын Тамгын газар, Бөхийн холбоо

 

2025-11-21 00:00:00