САНГИЙН ДАЛАЙ, АР-ЖАРГАЛАНТ, ХАНГАЛ БАГУУДАД АЖИЛЛАВ

Засаг Дарга Д.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Сангийн далай, Ар Жаргалант, Хангал багуудаар тойрон айл өрхүүдээр орж, малчдын нөхцөл байдалтай танилцан санал бодлоо солилцлоо. Цас ихтэй өвөлжсөн ч малчид маань хатуу өвлийг хохирол багатай даван урин хавартай золгож, малаа төллүүлэн шинэ төлөө бүрэн дүүрэн хүлээн авсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хийгдэх ажлын саналыг малчдаас цаасан хэлбэрээр авч мөн цахим хэлбэрээр өгч болохыг зөвлөлөө. Багийн дарга нар малчдаас төл бойжилтын талаарх судалгааг авч, Багийн эмч үзлэг хийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөв. Мал, эмнэлэг, ХАА-н мэргэжилтнүүд малчдад мал эмнэлгийн холбогдолтой мэдээлэл хийж, малын өвчлөлийн холбогдолтой асуултад хариулт, зөвлөгөө өгч, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малчны хүлээх үүрэг гэсэн гарын авлагыг тарааж ажиллалаа. Хүүхэд, гэр бүл, нийгмийн ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар мэдээлэл өгч, брошюр тарааж, зөвлөгөө өгөв. Мөн байгаль орчноо хайрлан хогоо цэвэрлэж байх тухай, нүүхдээ буур буудлаа цэвэрлэж, шил, лааз, хуванцар сав гэх мэт хогийг цуглуулан шуудай саванд хийн сумын төвлөрсөн хогийн цэгт буулгах талаар зөвлөгөө өгч ажиллаа.

Өнөө жил хур борогтой, шинэ ногоотой хаваржилт сайхан болж байна. https://www.facebook.com/photo/?fbid=122127267008412797&set=pcb.122127269510412797

2025-04-06 00:00:00