Дааган чулуу

 

         ДААГАН ЧУЛУУ          

       Дааган чулуу нэртэй сондгой ганц цул боржин хад Баянбулаг сумын төвөөс зүүн хойш 10 км-т Даагын өндөр улаан хэмээх уулын өвөр бэлээс ундарсан Даагын булгийн зүүн этгээдэд буй. Нутгийн хөгшдийн хуучилсанаар “Дааган  чулуу” хэмээх нэр нь дээр цагт уяачид наадамд  уралдуулах даага,шүдлэнгээ бага гэрийн дайтай энэхүү хадыг тойруулан уяж сойдог байсантай холбоотой гэх ба нэгэн жишээ нь мөн Сэрвэн уулнаас гарч ирсэн аварга могойг дарсан чулуу хэмээх домог ч байдаг.

 Дааган чулууны баруун урд тал дээр эмээлийн даруулгын хиртэй олон тооны дугуй хонхорууд болоод тэдгээрийн гол хэсэгт уран нарийн дүрслэлтэй загалмай цоолборлосон нь урьд өмнө монгол ороноос олдож байгаагүй өвөрмөц сонирхолтой дурсгал болно.

Уг боржин хадны өгөршилт, талстуудын ховхролтоос үзвэл тойруулан уралсан дугуй хонхорууд нь дээр цагт одоогийнхоос илүү олон тоотой байсан нь илэрхий бөгөөд эдүгээ ийм хонхорын тоо нийт зуу гаруй буйгаас 80 орчим нь загалмай бүхий баруун урд хавтгай дээр байрлажээ. Нөгөөтэйгүүр Дааган чулуун дээр дүрсэлсэн зүйлс нь эртний нүүдэлчдийн од эрхсийг шүтэх шүтлэг, цаг улирлын солигдол, одон гарагийн орчил хөдөлгөөнтэй холбоо бүхий одтой тэнгэрийн зураг байхыг үгүйсгэх аргагүй юм.

Аймгийн хамгаалалттай дурсгалт газар мөн

 

               

 

 

 

                  

                   

 

 

 

                  

 

 

 

 

 

 

 

                  

 

2023-01-10 00:00:00