ХОГ АНГИЛАХ ЦЭГТЭЙ БОЛОВ

 Ерөнхий боловсролын сургуулийн Ж.Мөнхцэцэг багштай 7а ангийн “Эко бүлэг”-ийн сурагчдын саналын дагуу сумын Засаг даргын тамгын газраас “Дүүрэн Баянбулаг төмөр хийц” ХХК-тай гэрээ байгуулж, хогоо ялган ангилах, түр хадгалах цэгийг хийж гүйцэтгэлээ. Ингэснээр хуванцар сав, шил, лааз, гялгар уут зэрэг байгаль орчныг бохирдуулдаг хог хаягдлыг нэг цэгт төвлөрүүлэн байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг дахин боловсруулах цэгт тушаах зэрэг нөхцөлөөр хангагдаж байна. https://www.facebook.com/share/r/16SmLKGjy9/

2025-04-23 00:00:00