"ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" УРАЛДААНЫ 1 ДҮГЭЭР ШАТЫГ УДИРДАМЖИЙН ДАГУУ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. (2025.06.12) #суралцагч_байгууллага

Монгол Улсын хууль тогтоомж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд “ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” уралдааны 1 дүгээр шатыг удирдамжийн дагуу амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаанд Засаг даргын Тамгын газар, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төвийн нийт 24 албан хаагч оролцлоо.

Зохион байгуулагч, шүүгчээр Засаг даргын Тамгын газрын дарга Д.Цэнд-аюуш, Хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Б.Батцэцэг, Насан туршийн суралцахуйн нэгжийн багш Г.Энхтуяа, Улсын бүртгэгч Д.Элбэгзаяа нар ажиллалаа.

НИЙЛБЭР ОНОО:

- Ерөнхий боловсролын сургууль -35 оноо

- ЗДТГ - 47 оноо

- Хүүхдийн цэцэрлэг -36 оноо

- Соёлын төв -29 оноог тус тус авч ЗДТГ-ын баг тэргүүн байр эзлэн 2 дугаар шатны уралдаанд оролцох эрхтэй боллоо.

Тэргүүн, дэд, гутгаар байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Тусгай байр эзэлсэн багт өргөмжлөл хадгалуулав.

Оролцсон багууддаа баярлалаа. Ажлын амжилт хүсье        
    	    
        <div style= 2025-06-12 00:00:00