АЛДАРТ ЭХИЙН ОДОН" ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 58 дугаар зарлигаар Алдарт эхийн I, II зэргийн одонгоор шагнагдсан эхчүүдэд одонг гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Энэ онд сумын хэмжээнд 14 ээж "Алдарт эх"-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнагдаж энгэрээ мялаалаа.

Энэ үеэр Монголын "Гэр бүлийг алдаршуулах нийгэмлэг"-ээс "УРАН БЭР "-ээр Лхамсүрэнгийн Лхагвацэрэнг өргөмжлөв.

Алдарт эхийн одон болон Уран бэр өргөмжлөлийг Баянбулаг сумын Засаг дарга Д.Батболд, Засаг даргын орлогч Ч.Жаргалсайхан, Засаг даргын тамгын газрын дарга Д.Цэнд-аюуш, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга А.Сарантуяа нар хүндэтгэн гардуулав.

Алдарт ээжүүддээ болон та бүхний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.        
    	    
        <div style= 2025-06-03 00:00:00