ГАВЪЯАТ БАРИЛГАЧИН ЛОВОНГИЙН ТӨМӨРБААТАР

ГАВЪЯАТ БАРИЛГАЧИН ЛОВОНГИЙН ТӨМӨРБААТАР

1944 оны зун Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 9-р багийн нутаг “Хангалын Алтангийн тохой” гэдэг газар төрсөн.

9 нас хүртлээ Хангал, Бугат, Яргайт, Далан, Ширээ барлагтайгаар нутаглан аав, ээждээ туслан мал маллаж өссөн. 1953 онд Баянбулаг сумын бага сургууль,  1960 онд Заг сумын 7 жилийн дунд сургууль, улмаар Улаанбаатар хотын Барилгын техникумыг 1963 онд, МУИС-ийн Барилга инженерийн факультетыг 1977 онд тус тус төгссөн. Иргэн ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, зөвлөх  инженерийн зэрэгтэй.

ЗХУ, БНАГУ, Японд мэргэжил дээшлүүлсэн. 1963-1974 онд Баянхонгор аймгийн БТМС-д багш, мастер  багш, хичээл үйлдвэр эрхэлсэн орлогч захирал, 1974-1985онд Өвөрхангай аймгийн Барилга угсралтын контор,  Трестын дарга, 1985-1991 ондтус аймгийн АДХГ захиргааны барилга үйлдвэр хариуцсан орлогч дарга, 1991 оноос барилга, үйлдвэр үйлчилгээний “Ган нэгдэл” ХК-ний Ерөнхий захиралааражиллаж байна. Аймаг, хотын Ардын Их хурлын депутатаар 6 удаа сонгогдож 1992 ондМонгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан.   Төр засаг түүний ажлын амжилтыг үнэлэн “Алтан гадас” одон,  Ардын хувьсгалын 50,60,70,80, жилийн ойн медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичиг-ээр 2 удаа,  1999 онд Монгол Улсын “Гавъяат барилгачин”  цол тэмдэгүүдээр шагнагдаж  МАХН-ын Онц Их хурал,  МХЗЭ-ийн 16, 17-р Их хурал, Монголын барилгачдын 4 удаагийн Их хуралд төлөөлөгчөөр оролцож, МХЗЭ-ийн Төв хорооны шигүүнээр 1 удаа, аймгийн намын хорооны бага, бүгд хурлын гишүүнээр 27 жилийн турш сонгогон ажилласан.

2023-01-02 00:00:00