ХОНЬЧИН ЛУВСАНГИЙН БЭГЗ
Л.Бэгз нь 1911 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт малчин ардын гэр бүлд төрж, 1967 онд МАХН-ын гишүүнд элссэн байна. Л.Бэгз 1956 онд Баянбулаг сумы “Социализмын зам” нэгдлийг анх байгуулалцсан ууган гишүүний 1 юм. Л.Бэгз 20 гаруй жил үржлийн эм хонь маллаж, сүүлийн 2 жил улсын бэлтгэлд намар тушаах хурга маллажээ.
Л.Бэгз V, VI таван жилд малын хорогдол гаргаагүй харин 11340 хурга бойжуулсан нь нэгдэлд 24 суурь хонь болсон байна. Бог малын төл бойжуулах саахалт эхлээрийн аргыг санаачилсан нь малчдын хөдөлмөрийн зохион байгуулалтыг сайжруулжээ.
VI таван жилд нэгдлийн үйлдвэрлэлийн даалгавар давуулснаас 15.8 мянган төгрөгийн цэвэр ашиг нэгдэлдээ оруулжээ. Л.Бэгз МАХН-ын XVII их хурал, тэргүүний хянан шалгагчдын улсын зөвлөгөөн, шинийг санаачлагчдын анхдугаар их хурал, нэгдэлчдийн IV, V их хуралд төлөөлөгчөөр оролцож, 1966 онд БНМАУ-ын Ардын Их хурлын депутатаар, мөн аймгийн намын хорооны гишүүнээр 4 удаа, аймгийн ардын хурлын депутатаар2 удаа усын ардын хурлын депутатаар 5 удаа сонгогдсон байна.
Л.Бэгзийн ажлын амжилтыг төр засаг өндрөөр үнэлж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбын медаль, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль, Улсын аварга цол, МХЗЭ-ийн төв хорооноос Ахмадын алдар медаль, V, VI таван жилийн гавшгайч цол тэмдэг, ЗХУ-ын социалист уралдаанд түрүүлэгч тэмдгээр шагнагдаж, аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа,ХАА-нзөвлөлийн хүндэт дэвтэрт бичигдсэн байна.
Л.Бэгз 1973 оноос хойш аймгийн зөвлөх малчин болж Галуут, Гурванбулаг, Заг, Жаргалант, Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр сумдын малын төл бойжуулах ажил хариуцан ажилласан байна.
2023-01-03 00:00:00