ТРАКТОРЧ БАНДИЙН ЧУЛУУНБААТАР

ТРАКТОРЧ БАНДИЙН ЧУЛУУНБААТАР

Б.Чулуунбаатар 1935 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг Даагын голд төржээ. 1951 онд Ерөөгийн модон заводад нормчиноор орж улмаар мэргэжил эзэмшин ажиллаад хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан учир биеийн хүчин үнэлснээсээ  хойш 9 жил 4 сар 19 хоног дээрээ 1961 оны 2 сарын 15-нд БНМАУ-ын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР  гэдэг алдар цолыг хүртсэн хүн.  Тэрээр ой модны аж үйлдвэрийн системд тасралтгүй 24 жил ажиллахдаа жил, таван жилийн төлөвлөгөөт даалгавруудыг үргэлж давуулан биелүүлж ирснээс гадна техникийн ашиглалтыг сайжруулан 2-3 хүний ажлыг гүйцэтгэж ирсэн байна.  Тухайлбал: V 5 жилийн төлөвлөгөөг 4 жил 1 сард биелүүлж 5 жилд 7 жил  3 сарын ажил хийж гавшгайч цолоор шагнагдсан ажээ.

Б.Чулуунбаатарын хөдөлмөрийн энэ амжилтыг үнэлж “ Хөдөлмөрийн хүндэт медаль”  МХЗЭ-ийн тэргүүний ажилчин залуу алтан медаль, Ардын хувьсгалын 40,50, жилийн ойн медалаар шагнаж, МҮЭ-ийн хүндэт дэвтэрт нарийг нь бичиж байжээ. 

2023-01-02 00:00:00