СУМ НЭГДЛИЙН ДАРГА  ГЭЛЭГИЙН ЖАМСРАН (1930-1993)

СУМ НЭГДЛИЙН ДАРГА  ГЭЛЭГИЙН ЖАМСРАН (1930-1993)

Г.Жамсран нь 1930онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг “Дэл” гэдэг газар төрсөн. 1947 онд Архангай аймгийн Мал эмнэлгийн техникум, 1978 онд Намын дээд сургууль төгссөн. 1975, 1985 онд Буриадын ХААИС-ын мэргэжил дээшлүүлэх курст суралцсан. Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулиар 134-р тойргоос АИХ-ын депутатаар сонгогдож байсан. 1952 онд МАХН-д гишүүнээр элссэн.

1947-1954 онд Баянхонгор аймгийн Мал эмнэлэг, Заг, Баянлиг, Бууцагаан, Баянбулаг сумдад малын эмчээр, 1954-1968 онд Баянбулаг сумын дарга, сум-нэгдлийн даргаар, 1968-1990 онд Бууцагаан сумын сум-нэгдлийн даргаар тус тус ажиллаж байв.

Г.Жамсрангийн удирдсан Бууцагаан сум, Ургац нэгдэл  мөл өсгөх V, VI таван жилийн төлөвлөгөөг 101.0-126.9 % биелүүлж Алтан гадас одонгоор шагнагдаж байсны зэрэгцээ Г.Жамсрангийн хөдөлмөрийн хамт олныг олон жил удирдан, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийн амжилтыг нь үнэлэн Засгийн газрын жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавъяаны тугийн одонгоор тус бүр 2 удаа,  Алтан гадас одон, 1988 онд хөдөлмөрийн баатар цол олгож Сүхбаатарын одонгоор шагнажээ.  МАХН -ын XVI их хурал болон Хөдөө аж ахуйн нэгдэлчдийн их хурлуудад  төлөөлөгчөөр сонгогдож байжээ. 

2023-01-02 00:00:00