БАЯНБУЛАГ СУМЫН АУ-НЫ ДОКТОР Б.ЖАМБАЛЖАМЦЫН НЭРЭМЖИТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Байгуулагдсан огноо: 1932 он
Үйлчлэх хүрээний хүн амын тоо - 1798, өрхийн тоо -478

2004 онд тус сумын ИТХ-н 87 дугаар тогтоолоор Анагаах Ухааны доктор Бямбын Жамбалжамцын нэрэмжит Эрүүл мэндийн төв болсон.  Манай байгууллага нь нийгмийн эрүүл мэнд, хэвтэн эмчлэх, оношилгоо, дэмжих үйлчилгээ гэсэн бүтэц зохион байгуулалттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сум нь 1702 хүн амтай бөгөөд далайн түвшнээс дээш 2246,7 км-т  оршдог сумын радиус 375 км, аймгийн төвөөс 275 км оршдог.

Байгууллагын чиг үүрэг:
          Сумын эрүүл мэндийн төв  нь үйлчлэх хүрээний хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг  тэгш шударга, жигд хүртээмжтэй чанарын өндөр түвшинд үзүүлэх хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх

Зорилтууд:
1. Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах
2. Эрт илрүүлгийн ажлыг  эрчимжүүлэх
2. Тусламж үйлчилгээний чанарын үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулах, үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх
3. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох
4. Эмч, эмнэлгийн ажилтаны мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх
5. Барилга, байгууламж техник тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах
6. Эрүүл мэндийн даатгалын хуулийг сурталчилах ард иргэдэд ухуулан таниулах замаар эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг 95 хувьд хүргэх

2025-05-16 00:00:00