ДӨШИНБААГИЙН ДАВАА

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Ар жаргалант 2-р багийн нутагт Сумын төвөөс хойд зүгт 32 км  Өвөр жаргалантаас Ар жаргалантруу давдаг даваа.Дөшингийн даваа нь ДТД 2752 (м) урьд цагт Бээжингээс Улиастай 2 холбосон гол зам байжээ. Тийм учраас энэ давааг манж хятадууд их тахиж тайж мантуугаар хүндэтгэл үзүүлж  байсан ба Бээжингээс Улиастай хүрэх замын хамгийн өндөр даваа байсан учир Манжийн хаанаас Баа хэмээх цол хайрлаж том ширмэн Хонхоор шагнаж үүнээс хойш Дөшинбаагийн даваа гэж нэртэй болжээ. Тус овооны өндөр нь 4м өргөн нь 6 м орчимтой. Сүүлд нь 2019 онд Олонбүлтийхэний ураг удамын баярын хүрээнд урд овоонд нь Сорогшин буюу амь мод залсан  билээ. 

2023-01-14 00:00:00