Үлгэрийн баатрууд амилсан нь

"Үлгэрийн баатрууд амилсан нь” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа .

Сургалтын шинэчлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багш, ажилчдын дунд зохион байгуулсан “Үлгэрийн баатрууд амилсан нь” уралдаан 2026.03.17-ны өдөр амжилттай явагдлаа.

Тус уралдааны зорилго нь зохиолд суурилсан арга зүйг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, үлгэрээр дамжуулан хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, багш ажилчдын багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Оролцсон багууд:

Бага бүлэг – Дэлгэмэл ном

Дунд бүлэг – Ширээний театр

Ахлах бүлэг – Хайрцган ном

Бэлтгэл бүлэг – Хормогчин театр

 Баг бүр өөрсдийн сонгосон үлгэрийн дагуу бүтээлчээр жүжигчилсэн тоглолт толилуулж, орчин бүрдүүлэлт, хувцаслалт, жүжиглэлт, үлгэрийн сонголтоороо өрсөлдлөө.

Мөн багууд ном бүтээх үйл ажиллагаанд оролцож, гоо зүй, эдэлгээ, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар бүтээлээ танилцуулсан нь онцлог байлаа.

 Шалгаруулалт: Шүүгчдийн баг тавигдсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгч, дараах байр эзлүүллээ.

1-р байр: Н.Янжин, А.Уранчимэг багштай "Ахлах бүлэг"

 2-р байр: Л.Ганчимэг, Б.Алтантуяа багштай "Бэлтгэл бүлэг"

3-р байр: Г.Бодьсүрэн, Б.Оргилцэцэг багштай "Бага бүлэг"

 Тусгай байр: Г.Алтанцэцэг, Б.Даваасүрэн багштай "Дунд бүлэг"

Уралдаанд идэвх санаачилгатай хамтран оролцсон нийт багш, ажилчиддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. #хайрдүүрэн #хамтдаахөгжье https://www.facebook.com/photo?fbid=122183670236585151&set=pcb.122183670992585151

2026-03-17 00:00:00