СУРГАЛТ

Сумын хөгжилд бидний оролцоо "Баг байгууллага сурталчлах 7 хоног" аяны хүрээнд Эко саван үйлдвэрлэх сургалтыг "Хямд үнэтэй сайн чанартай саван хийж өрхийн үйлдвэрлэлтэй болгох" зорилгоор багш Ө.Өсөхбаяр, Б.Даваажаргал нар зохион байгууллаа. Сургалтаар

бэлдэц ашиглан эдийн саван хийх технологийг зааварчлан ажилласаны үр дүнд 55 ширхэг саван хийж, туршиж ажиллаа. Хийсэн савангаар урлагийн тоглолтын үеэр үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, азтай үзэгч болон сургалтад хамрагдсан иргэдэдээ бэлэглэнэ. Цаашид ЭКО САВАН үйлдвэрлэх, хийх аргачлалаа иргэдэд түгээн дэлгэрүүлэх, өргөжүүлэх зорилготой байна. Сургалтад хамрагдсан иргэддээ баярлалаа.

2023-11-20 00:00:00