Ч.ГАНБОЛД ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДАВ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Ганболд нь 1987 - 1992 оны хугацаанд Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, 1992 оноос өдгөөр хүртэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн даргын албан тушаалыг тасралтгүй 36 дах жилдээ хашиж байгаа төрийн мэргэшсэн чадварлаг албан хаагч юм.

Түүний улс түмэндээ зориулсан тасралтгүй 40 жилийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 13 дугаар зарлигаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон" хүртээснийг СЕХ-ын албаны дарга Т.Гүенбаатар, аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Энхжаргал нар гардуулав.

Эрхэм танд баяр хүргэе.

2023-03-07 00:00:00