БАЯНБУЛАГ ХАЙРХАНЫ ОВОО ТАХИЛГА, БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

Алтан гадас одонт Баянбулаг суманд 2026 оны 06 дугаар сарын 06–08-ны өдрүүдэд Баянбулаг хайрхны овоо тахилга, баяр наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө.

Энэ үеэр “Гаанжуур, Даанжуур” их хөлгөн судрыг залж, нутгийн дөрвөн зүгт сан сэржмээ өргөн, гороо үйлдэн, нутаг ус, зон олныхоо сайн сайхан, амар амгалангийн төлөө даатган залбирлаа.

Үндэсний бөхийн барилдаанд:

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат сумын манлай заан А.Азбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат сумын начин Б.Шийрэвдорж үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат сумын заан Н.Рэнцэн, Завхан аймгийн Отгон сумын харьяат сумын харцага Д.Дашравдан нар шалгарлаа.

 Их насны морьдын уралдаанд:

 Түрүү магнай – Баянбулаг сумын “Шандаст хүлгүүд” галын уяач А.Азбаярын Бор

 Аман хүзүү – Баянбулаг сумын Хөх булаг ХХК-ийн захирал, “Жаргалантын хурд” галын ААУ Р.Батболдын сарт хүрэн

 Айргийн гурав – Баянбулаг сумын “Сангийн далай босоо хүлэг” галын уяач Р.Наранбаатарын Магнай хүрэн

 Айргийн дөрөв – Баянбулаг сумын “Бугатын хурд” галын уяач, ААУ Н.Гончигсумлаагийн хүрэн

 Айргийн тав – Баянбулаг сумын “Бугатын хурд” галын залуу уяач Д.Элбэгзаяагийн Буурал

 Даага насны морьдын уралдаанд:

 Түрүү магнай – Баянбулаг сумын “Бугатын хурд” галын залуу уяач, “Хурд Хур” МСУХ-ны тэргүүн Г.Жавхлантөгсийн Хонгор

 Аман хүзүү – Баянбулаг сумын “Шандаст хүлгүүд” галын уяач О.Ухнайгийн Хонгор

 Айргийн гурав – Баянбулаг сумын залуу уяач Ё.Ванданцэрэнгийн Хонгор хул

 Айргийн дөрөв – Баянбулаг сумын Бүрд IV багийн уяач Н.Бат-Оршихын Хонгор алаг

 Айргийн тав – Баянбулаг сумын Бүрд IV багийн уяач Н.Тэмүүлэнгийн Хар

 Баяр наадмын үеэр зохион байгуулагдсан сур харваачдын хамт олны хурлаар Баянбулаг сумын Засаг дарга Д.Батболдыг сур харвааны холбооны тэргүүнээр сонгож, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

 Ивээн тэтгэгчээр:

Г.Жадамбаа агсны үр хүүхдүүд Ж.Мөнхсоёл, Улаанбаатар хот дахь Баянбулаг сумын Нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхсайхан, мөн Эх Бүрдэн ХХК-ийн захирал Б.Дагвабазар нар гэр бүл, үр хүүхдүүдийн хамт Баянбулаг хайрханы овоо тахилга, баяр наадмыг ивээн тэтгэн дэмжиж ажиллалаа.

Баянбулаг хайрхны овоо тахилга, баяр наадам нь нутгийн зон олны эв нэгдлийг бэхжүүлж, өв соёл, ёс заншил, үндэсний уламжлалыг түгээн дэлгэрүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.

Уран мэхийг уралдуулан барилдсан хүчит бөхчүүд, хурдан хүлгээ сойж уралдуулсан уяачид, цэц мэргэнээ сорьсон харваачдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. https://www.facebook.com/photo?fbid=122147521970412797&set=pcb.122147524196412797

2026-06-09 00:00:00