ЗАРЛАЛ

Үндэсний их баяр наадмыг угтан Монгол үндэсний бөхийг хөгжүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн хүчит бөхчүүдийг бэлтгэн төлөвшүүлэх, өсвөр үеийн хүүхэд залуучуудад бие бялдрын хүмүүжил олгох зорилгоор үндэсний бөхийн бэлтгэл 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдана.

Бэлтгэлийг:

- Сумын Засаг дарга, Монгол Улсын харцага Д.Батболд

- Бүрд IV багийн Засаг дарга, сумын Бөхийн холбооны тэргүүн, сумын манлай заан Г.Наранцогт

- ЗДТГ-ын Биеийн тамирын арга зүйч, сумын манлай заан А.Азбаяр нар удирдан явуулна.

Үндэсний бөхөөр хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучууд, бөхчүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 Бэлтгэлийн цаг: Өдөр бүр 16:00 цагт

Байршил: Сумын төвийн хойд талд, Хавцлын амны Дэрстэй хонхор

 Хүчит бөхийн эрдэмд шамдаж, наадмын дэвжээнд хүчээ сорьцгооё.

2026-06-11 00:00:00