МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

Баян-Өлгий аймгийн төв, Алтай, Дэлүүн сум, Ховд аймгийн Булган, Үенч сумдад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний САТ-1 хэвшил оношлогдон хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс, аймаг, сумын Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас баруун бүсийн таван аймаг болох Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудаас мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглож, шаардлагагүй тохиолдолд тухайн бүс нутгуудад зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид та бүхэн мал, амьтны шилжилт хөдөлгөөн, тээвэрлэлт, тууварлалтыг зохион байгуулахгүй байхыг мэдэгдэж байна.

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлахад иргэн бүрийн хариуцлагатай оролцоо чухал болохыг анхаарна уу.

БАЯНБУЛАГ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС БАЯНБУЛАГ СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГhttps://www.facebook.com/photo?fbid=122147598884412797&set=a.122102190608412797

2026-06-11 00:00:00