ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2026 оны Үндэсний их баяр наадам дөхөж буйтай холбогдуулан хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор "Гэнэтийн ослын даатгал"-ын үнэлгээг шинэчлэн тогтоолоо.

 2025 оны байдлаар хурдан морь унаач хүүхдийн тоо 12,202-д хүрсэн байна.

 Сүүлийн 5 жилийн хугацаанд:

 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан

 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон

 Өнгөрсөн онд:

 88 хүүхэд хөнгөн гэмтэл авсан

 5 хүүхэд хүнд гэмтэл авсан

 2026 онд одоогийн байдлаар:

 Ахуйн хүрээнд 4 хүүхэд

 Сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Иймд хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамжийг 100 мянган төгрөгөөс 250 мянган төгрөг болгон, нөхөн төлбөрийн хэмжээг 20 сая төгрөгөөс 100 сая төгрөг хүртэл байхаар шинэчлэн тогтоов.

Шинэчилсэн журам 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж, даатгалын байгууллага, морины эзэд, уяачид болон эцэг эхчүүд дагаж мөрдөнө. https://www.facebook.com/photo?fbid=122147636732412797&set=a.122102190608412797

2026-06-12 00:00:00