ЦЭВЭР ОРЧИН – БИДНИЙ ОРОЛЦОО

Урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сумын хэмжээнд Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдана.

 Айл өрхүүд хашаа, хороо болон гудамж талбайнхаа ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж,

 Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн болон хуваарилагдсан талбайн цэвэрлэгээг хийж идэвхтэй оролцоно уу.

 Хуваарилагдсан талбай:

 Засаг даргын Тамгын газар – Нуурын ойр орчмын хэсэг

 Цэцэрлэг – Бүрд голын уруудах хэсэг

 Соёлын төв, Цаг уур – Наадмын талбайгаас Бүрд гол хүртэлх хэсэг

 Ерөнхий боловсролын сургууль – Баруун хойд дэрснээс сумын төвийн ар тал хүртэлх хэсэг

Эрүүл мэндийн төв – Зүүн хойд дэрснээс сумын төвийн ар тал хүртэлх хэсэг

 

Цэвэр, тохилог орчин бүрдүүлэх үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал.

2026-06-15 00:00:00