ЦЭВЭР ОРЧИН – ИРГЭН БҮРИЙН ХАРИУЦЛАГА

Отгонтэнгэр хайрханыг зорин аялж буй болон Баянбулаг сумаар дайран өнгөрч, түр саатан амарч, хоноглож байгаа иргэд, аялагчдад хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх, байгаль орчныг хамгаалах талаар зөвлөмж, гарын авлага тараан мэдээлэл өгч ажиллалаа.

 Арга хэмжээний хүрээнд иргэдэд ахуйн хог хаягдлыг зориулалтын сав, төвлөрсөн цэгт хаях,  усны эх үүсвэр, гол горхи, булаг шандыг бохирдуулахгүй байх, аялал, амралтын үеэр үүссэн хог хаягдлыг бүрэн цэвэрлэж хэвших талаар зөвлөгөө өгч, байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцохыг уриалав.

“Байгальд үлдэх мөр тань хог биш, сайн үйлс байг.

2026-06-16 00:00:00