ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа тул малчид, иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө үү.

Өвчний голомтот бүс нутгаас болон бусад аймаг, сумдаас амьд мал, амьтан шилжүүлэн тээвэрлэхгүй байх.

 Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хөдөлгөөнд хяналт тавих.

Мал сүрэгт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх.

 Малын хашаа хороо, тоног хэрэгслийг тогтмол ариутган халдваргүйжүүлэх.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх нь малчин өрх бүрийн үүрэг хариуцлага юм.

2026-06-22 00:00:00