ХАМТАРСАН БАГИЙН БҮСЧИЛСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар (ХГБХХГ) нь Баянбулаг сумтай хамтран Хамтарсан багийн бүсчилсэн чуулганыг 2026 оны 04 дүгээр сарын 1–2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

 Тус чуулганд:

 Монголын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, “Үжин” төвийн үүсгэн байгуулагч Ундраа,

 Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумдын хамтарсан багийн ахлагч, гишүүд идэвх санаачилгатай оролцож,

харилцан туршлага солилцон, орон нутгийн онцлогт нийцсэн шинэлэг шийдэл, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлсон үр өгөөжтэй, ач холбогдол бүхий хэлэлцүүлгүүд өрнүүллээ.         
    	    
        <div style= 2026-04-02 00:00:00