ЗАРЛАЛ

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ “ШҮЛХИЙ” ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА 

 Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил

2026 оны 4 дүгээр сарын 01-нээс 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулагдах тул малчин, мал бүхий иргэд та бүхэн мал сүргээ бүрэн хамруулна уу

 МАЛЧИН ТА:

✅ Товлосон хугацаанд мал, амьтнаа бэлэн байлгах

✅ Үхэр, сарлагийг бүрэн хамруулах

✅ Тарилга хийх малын хашаа, байр, хоолой бэлтгэх

✅ Тарилгад хамрагдах малыг барьж, бэхлэн, мал тарих нөхцөлийг бүрдүүлэх

✅ Малын эмчийн аюулгүй байдлыг хангах

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн идэвхтэй хамтран ажиллана уу.

 АНХААРАХ НЬ:

Товлосон хугацаанд мал, амьтнаа дархлаажуулалтад БҮРЭН хамруулаагүйгээс:

Бусдад учирсан хохирол Дахин дархлаажуулалт хийх зардлыг

МАЛЧИН, МАЛ, АМЬТАН ӨМЧЛӨГЧ ИРГЭН ТА ХАРИУЦАХЫГ АНХААРНА УУ!

Мал сүргээ хамгаалж, эрүүл бүсээ хамтдаа бүрдүүлцгээе!

2026-04-08 00:00:00