БАЯНБУЛАГ СУМД СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баянбулаг суманд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллагдлаа.

Тус сургалтад Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг оролцож, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэн ажиллалаа.

✨ Сургалтад сумын ИТХ-ын төлөөлөгчид, төрийн албан хаагчид идэвхтэй хамрагдаж, мэдлэг чадвараа ахиулан, харилцан туршлага солилцлоо.https://www.facebook.com/photo/?fbid=122143722446412797&set=pcb.122143723124412797

2026-03-21 00:00:00