СУМЫН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХҮНСНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

Нийтээр тэмдэглэх баяр буюу цагаан сарын баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналтыг Баянбулаг сумын Засаг даргын А/22 захирамжаар байгуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж, Баянбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг 11 хүнсний дэлгүүрүүд хамрагдаж 45 нэр төрлийн 619,000 төгрөгийн хугацаа дууссан бүтээгдэхүүний зөрчил илэрч тухайн дэлгүүрийн эздээр газар дээр нь устгал хийлгэж зөрчлийг арилгууллаа.Мөн түргэн муудах бялуу, хиам, кекс, өндөг зэрэг бүтээгдэхүүнүүдийн шинжилгээний бичгийг шалгаж холбогдох зөвлөмжийг өгч ажиллаа.

ИЙМД ТА БҮХЭН ӨӨРИЙНХӨӨ ЭРҮҮЛ МЭНДИЙГ БОДОЖ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ ТУХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУГАЦАА, ХАДГАЛАЛТЫН ГОРИМ ТОГТМОЛ ШАЛГАЖ АВЧ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2026-02-12 00:00:00