2026 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Сумын Засаг дарга Д.Батболд 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбаттай, мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Цагдаагийн газар, Боловсролын газартай 2026 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээг тус тус байгууллаа.

Энэхүү гэрээний хүрээнд салбар хоорондын уялдаа холбоог сайжуулж, иргэдэд чиглэсэн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.

2026-02-03 00:00:00