МАЛЧИД, ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН – 2026

Малын буян дэлгэрч, малч ухаан цэцэглэхийн ерөөл дор мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, мал сүргийн чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой малчид, төлчдийн зөвлөгөөн ёслол төгөлдөр зохион байгуулагдаж, туршлага, санал бодлоо солилцлоо.

Зөвлөгөөнд ИТХ-ын дарга Ч.Эрдэнэбилэг, Сумын Засаг дарга Д.Батболд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын АСт төслийн үндэсний зохицуулагч Б.Энхтөр нар оролцож, мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн зорилт, хөгжлийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлэв. Мөн хөдөлмөр зүтгэл, ухаан билэг, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан малчдыг шагналын гардууллаа.

Арга хэмжээний хүрээнд Л.Ганчимэг багштай бэлтгэл үеийн хүүхдүүд, Байгаль орчны улсын байцаагч Б.Лхагва-Очир нарын ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн уламжлал болгон зохион байгуулдаг "Хүчит бөхийн барилдаан”-д уран мэх, бяр хүчээ гайхуулан барилдаж, бахархал омог, урам зоригийг бадраалаа.

✅ Барилдаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат Цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын харцага Н.Золбоо үзүүрлэн, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Аймгийн арслан Х.Балжинням, Баацагаан сумын харьяат Аймгийн арслан Д.Бямбасүрэн нар шөвгөрлөө.

Мөн гала тоглолт болж, Тэргүүн Богд дэвжээнээс мэндчилгээ дэвшүүлж зөвлөгөөн өргөн дэлгэр, утга төгөлдөр болж өндөрлөлөө.https://www.facebook.com/photo/?fbid=122141086010412797&set=pcb.122141088644412797

2026-01-31 00:00:00