Дэлхийн зөн олон улсын байгууллагын "Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь" төслөөс зудын өндөр эрсдэлтэй сумдад 300.000 (гурван зуун мянга) төгрөгийн хүнс, тэжээлийн багцыг олголоо.
Манай сумаас 75 өрх хамрагдлаа. /бодыг богт шилжүүлснээр 300 хүртэлх толгой малтай, өндөр настан, жирэмсэн эх, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхөд 5 шуудай хивэг, 50 кг гурил, 10 кг будаа, 2 кг элсэн чихэр, 3 кг гоймон, 5 л ургамлын тос, чацаргана, аньс гэх мэт зүйлсийг олголоо/