МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД

✅️ Малчид, иргэд, мал, мах бэлтгэн нийлүүлэгч, тээвэрчдийн та бүхэн тус сумын нутаг дэвсгэрээс зах зээл, нийтийн хэрэгцээнд бэлтгэн нийлүүлэгдэж буй амьд мал, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох "Мал эмнэлгийн гэрчилгээ"-г сумын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр бичүүлэхдээ малын зүс, им тамга, содон тэмдгийг харагдахуйц зураг болон бодитоор үзүүлэн ажлын цагийг баримтлан ирж хийлгэн батлуулж, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хяналтаар орсноор замд гарна. ✅️ Замд гарсны дараагаар Мал эмнэлгийн гэрчилгээ бичигдэхгүй тул хууль, журмын дагуу үйлчлүүлж ажиллахыг анхааруулж байна.

Баянбулаг сумын ЗДТГ, Мал эмнэлгийн тасаг, Цагдаагийн хэсэг.

2025-09-02 00:00:00