ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Хүүхдийн үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ундраа, Баянхонгор аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын дарга, Хүүхдийн эрхийн Улсын ахлах байцаагч Н.Мэндбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 27-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэгдсэн сургалтыг Төрийн албан хаагч, иргэдэд зохион байгуулж, Сургууль, Дотуур байр, Цэцэрлэгийн үйл ажиллагаанд

✅️ Хүүхдийн тоо

✅️ Технологийн карт хөтлөлт

✅️ Хүүхдийн хоолны цэс

✅️ Гал тогооны бүртгэл хөтлөлт, дээж хөтлөлт

✅️ Хүүхдийн хоолны орц нормыг нормын дагуу олгож байгаа эсэхэд хяналт тавих

✅️ 2025 онд худалдан авах бараа, ажил үйлчилгээний ТЭЗҮ тооцоолол гэсэн чиглэлээр хяналт, шалгалтыг хийж ажиллалаа. Тус байгууллагуудын үйл ажиллагааны бичиг баримт дээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

2025-05-29 00:00:00