ХАНГАЙ БҮСИЙН СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНБУЛАГ СУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт, арга хэмжээг Баянбулаг сумд 2025 оны 05 дугаар сарын 23-25-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Баянхонгор аймаг, Гурванбулаг, Бууцагаан, Хүрээмарал, Бөмбөгөр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, төлөөлөгчид, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нараас бүрдсэн 120 гаруй албан хаагчид оролцож, туршлага мэдээлэл солилцож 3 өдрийн турш сургалт, урлаг, спортын арга хэмжээгээр өрсөлдлөө. Энэхүү үйл ажиллагааг явуулахад Засаг даргын тамгын газрын хамт олон хамтран ажиллалаа.

УРЛАГИЙН ТӨРӨЛД:

1 дүгээр байр: Баянбулаг сум, А.Нандинбилэг

2 дугаар байр: Бөмбөгөр сум, Б.Мөнхзул

3 дугаар байр: Гурванбулаг сум, Ц.Батмөнх

ДАРТС:

1 дүгээр байр: Бууцагаан сумын Б.Лхагвадорж ахлагчтай баг тамирчид

2 дугаар байр: Баянхонгор аймгийн М.Мөнхбат ахлагчтай баг тамирчид

3 дугаар байр: Бөмбөгөр сумын Б.Мэндбаяр ахлагчтай баг тамирчид

ТЕННИС (эрэгтэй):

1 дүгээр байр: Бөмбөгөр сум, О.Бат-Эрдэнэ

2 дугаар байр: Хүрээмарал сум, Ч.Наранцогт

3 дугаар байр: Бууцагаан сум, Ш.Түвшин

ТЕННИС (эмэгтэй):

1 дүгээр байр: Баянхонгор аймаг, Ж.Наранбаатар

2 дугаар байр: Бууцагаан сум, Р.Дорждэрэм

3 дугаар байр: Бөмбөгөр сум, Б.Билэгт

ВОЛЕЙБОЛ (эрэгтэй)

1 дүгээр байр: Хүрээмарал сумын Д.Жаргалтуяа ахлагчтай баг тамирчид

2 дугаар байр: Бөмбөгөр сумын Б.Мөнх-Очир ахлагчтай баг тамирчид

3 дугаар байр: Гурванбулаг сумын Б.Баярбаатар ахлагчтай баг тамирчид

ВОЛЕЙБОЛ (эмэгтэй)

1 дүгээр байр: Бөмбөгөр сумын Д.Нямжаргал ахлагчтай баг тамирчид

2 дугаар байр: Баянбулаг сумын Д.Жавхлан ахлагчтай баг тамирчид

3 дугаар байр: Бууцагаан сумын Б.Билэгмаа ахлагчтай баг тамирчид

АЙМАГ, СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СУРГАЛТ, УРЛАГ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ОРОЛЦООНЫ НИЙЛБЭР ДҮНГЭЭР:

1 дүгээр байр: Бөмбөгөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба

2 дугаар байр: Баянбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба

3 дугаар байр: Бууцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба тус тус шалгарлаа.

2025-05-27 00:00:00