ГЭРЭЛТҮҮЛГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

Гудамжны гэрэлтүүлэг олноор шатсан, зарим хэсгээр огт гэрэлгүй байсныг засварлаж дууслаа. Үүнээс шалтгаалж өглөө эрт, шөнө оройдоо тэр тусмаа өвлийн өдөр богино, шөнө урт үед хүүхэд багачууд, иргэд сургууль, цэцэрлэг, ажилдаа явахад харанхуй орчинд хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэж гудамжны шатсан, эвдэрсэн 18 гэрлийг сольж, шинээр 8 байршилд гэрэл хийж, нийт 26 байршилд гэрэлтүүлэгтэй болгож ажиллалаа. 

https://www.facebook.com/photo/?fbid=122127522638412797&set=pcb.122127523064412797

https://www.facebook.com/reel/673878908728035

 

2025-05-08 00:00:00