XXII ДУГААР ТӨГСӨЛТИЙН 60 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА

Баянбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн XXII дугаар төгсөлт 60 жилийн ойгоороо шинэлэг зүйлсийг санаачилж, бусдыг манлайлан, анги хамт олноо төлөөлж Б. Чүлтэмсүрэн Б.Сумъяа Б.Пионер нар төгсөлтийн уулзалтаараа сумын Төрийн байгууллагын удирдлагууд, Ахмадын хорооны дарга болон Ангийн багш П.Цэен, сумын өндөр настан Балдангийн Бямба, Дагдангийн Энэбиш, Доржийн Янжиндолгор, отгон иргэн Очирбатын Энхбуянт нартай уулзаж хамт олноо төлөөлөн гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Баянбулаг сумынхаа ард иргэдтэй уулзалт хийж ажил, амьдралын арвин туршлагаасаа хуваалцлаа.

~ Боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Б.Чүлтэмсүрэн 2025 оны 04 сарын 15-аас Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд Математикийн давтлага өгч, 1-5 дугаар ангийнхны дунд Уран уншлага, Сайхан бичиг, Математикийн сорил гэсэн 3 төрлөөр тэмцээн зохион байгууллаа.

~ Сумын ЗДТГ, АХМАДЫН ХОРОО, ЕБС, МАН-ын хороо, ОЛОН БҮЛТИЙНХЭН овогт ах дүүс Боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Б.Чүлтэмсүрэнд хүндэтгэл үзүүллээ. https://www.facebook.com/profile.php?id=61562383937466

2025-05-05 00:00:00