ХУУЛЬ, СУРТАЛЧЛАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ, СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, төрийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа мэдээ, мэдээллийг танилцуулах, иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, тэдгээрт төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Хүний эрхийн үндэсний комиссын Баянхонгор аймаг дахь референт, Хууль зүйн туслалцааны төвийн улсын ахлах өмгөөлөгч, Жаргалтай амьдрал сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний төв, Хаан банк зэрэг байгууллагууд оролцож, нийт 213 иргэд, төрийн албан хаагч, сурагчдад сургалт, мэдээлэл хийж ажиллалаа. https://www.facebook.com/photo/?fbid=122127019682412797&set=pcb.122127020300412797

2025-05-05 00:00:00