БАЯНБУЛАГ ХАЙРХАНЫ ӨВӨРТ ОРШИХ САНГИЙН ДАЛАЙ 1 ДҮГЭЭР БАГИЙН ТАХИЛГАТ ОВООГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА

Хаврын дунд сарын шинийн 26-ний Балжиннямтай, Бурхан мишээсэн Лусын буулттай өдөр, Баянбулаг хайрханд орших Сангийн далай 1 дүгээр багийн овоог сорогшингийн мод суулган, эрдэнийн хайрцагт лусын бумба, арц, хүж, хадаг, дээлийн өнгө, 9 эрдэнэ хийн сан тавьж, номын айлдвар өргөн аравнайлж даллага авлаа. Тухайн ажилд идэвх санаачилгатай оролцсон Сангийн далай 1 дүгээр багийн Засаг дарга Б.Очирбат, багийн ИНХ-ын дарга Б.Отгонбаатар, багийн ард иргэддээ баярлалаа.

НУТГИЙН МИНЬ УУЛ, УС, ЛУС САВДАГ МӨНХӨД ИВЭЭГ https://www.facebook.com/photo?fbid=122126568872412797&set=pcb.122126569094412797

2025-05-04 00:00:00