ОГОТНО УСТГАЛЫН АЖЛЫГ ХИЙЛЭЭ

✅ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 185 дугаар “Бэлчээр хамгааллын ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоол, Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны А/70 дугаар “Бэлчээр хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх хуваарь батлах тухай” тушаал захирамжийг үндэслэн Баянбулаг сумын Засаг даргын захирамжаар 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 4 багт ажлын хэсэг байгуулж 4 тонн бактержуулсан будаа, 2000 га талбайд цацаж оготно устгалын ажил хийж гүйцэтгэлээ.

✅ Огтоно устгалын бактержуулсан будааг тээвэрлэж ажилласан машин, мотоциклыг халдваргүйжүүлж, халдвар хамгааллын хувцсыг шатааж ажиллалаа.

2025-04-16 00:00:00