Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар 2025 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Баянбулаг сумын Төрийн албан хаагчид, иргэд “Дасгал хөдөлгөөн - Эрүүл мэнд” аянд нэгдэн өглөөний цэвэр агаарт алхаж, дасгал хөдөлгөөн хийж эхэллээ. Өнөөдрийн өглөөний дасгалд нийт 70 гаруй Төрийн болон Төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Цаашид нийт иргэд та бүхнийг өглөөний дасгалд нэгдэхийг уриалж байна.