СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ БОЛОН АЖЛЫН ХОРООД ХУРАЛДЛАА

Сумын ИТХ-ын Зөвлөл болон ажлын хороод 2022 оны 12 дугаар сарын 16 ны өдөр 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийг урьдчилан хэлэлцлээ. Мөн тус хуралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Мөнхцэцэг, Газрын даамал М.Батмөнх, Ахмадын хорооны дарга Д.Энхцэцэг, Цэцэрлэгийн эрхлэгч Л.Энхцэцэг нар цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн хугацаанд буюу 12 дугаар сарын 19 нд хуралдаж дээрх төсвийн төслийг хэлэлцэн батлах болно.

2022-12-16 00:00:00