Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр ойрын 2 хоног Баянхонгор аймгийн нийт нутгаар салхи 14-16м/с, зарим үед 22м/с давж ширүүсч шороон шуурга шуурхыг анхааруулж байна.
Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх
Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.