Яагаад нохойдоо үржил хаах мэс засал(СПЭЙ) хийлгэх шаардлагатай вэ?

1.Таны амьтан илүү эрүүл, илүү урт наслах болно. Үржил хаах мэс засал нь нохойн 50%-д муурны 90%-д аюул учруулдаг савны халдварт өвчин болон хөхний хорт хавдраас сэргийлдэг. Та эхний ороо нь орохоос өмнө үржил хаах мэс засал хийлгэвэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг.

2.Төмсөгийг нь авч хөнгөлөх нь таны эр нохой/муурны эрүүл мэндэд хамгийн гол ашиг тустай. Хяналтгүй их үржлээс сэргийлэхээс гадна таны эр нохой/муурыг төмсөгний хорт хавдар тусахаас сэргийлдэг.

3. Та үржил хаах мэс ажилбар хийлгэсэнээр таны эм нохой/муурын ороо орно гэх асуудал гарахгүй. Ороо орох давтамж өөр өөр байдагчлан эм муурны хувьд ихэнхдээ 3 долоо хоног тутамд 4-5 өдрийн турш ороо нь ордог. While cycles can vary, female felines usually go into heat four to five days every three weeks during breeding season. Ороо нь орох үедээ тэд орилох, байн байн шээх, гэрт хаа сайгүй шээх нь ихсэдэг.

4.Таны эр нохой гэрээсээ хол тэнүүчлэх хүсэл сонирхолгүй болно. Засуулаагүй эр нохой бол эмэгчин нохойгоо олохын тулд юу ч хийхээс буцдаггүй. Тйимээс тэд хашаанаасаа оргож гарахын тулд доогуур нь нүх ухаж сандаачдаг. Нэгэнтээ хашаанаасаа оргож зугтсан цагт бусад нохойтой нийлэн машин доогуур орох, зодолдож гэмтэх гэх мэт эрсдэлтэй байдалд ордог.

5.Таны засуулсан эр нохойн зан чанарт сайнаар өөрчлөлт орно. Засуулсан нохой муурнууд өөрсдийн анхаарлаа өөр зүйлд биш эзэддээ илүү хандуулдаг. Харин засуулаагүй ноход бол өөсрдын тэмдэгээ үлдээхийн тулд гэрт хаа сайгүй сарьж шээх нь элбэг. Эрт засуулсанаар олон төрлийн муухай ааш зантай болохоос сэргийлж чадна.

6.Үржил хаах мэс засал болон хөнгөлөх нь таны муур нохойг таргалуулахгүй. Хуучинсаг үзлээсээ салцгаая. Хөдөлгөөний дутагдал болон хэт их идэх нь таны нохойг илүүдэл жинтэй болгохоос биш үржил хааснаар таны нохой илүүдэл жинтэй болно гэж огт байхгүй. Та үржил хаалгасанаас хойш хоол, дасгал хөдөлгөөнийг нь таруулж л байгаа тохиолдолд таны нохой муур хэвийн жингээ барьсаар байх болно.

7.Санхүүгийн хувьд маш их хэмнэллтэй. Үржил хаалгасан амьтны арчилгааны зардал үржиж гөлөглөж байгаа нохойноос хамаагүй бага байдаг. Үржил хаалгасан амьтад өвчин тусах нь илүү бага байдаг тул эмчилгээний зардал ч гэсэн маш их хэмнэдэг.

8.Үржил хаалгасан болон хөнгөлүлсэн ноход нийгэмшихдээ амар байдаг. Гэр оронгүй тэнэмэл ноход олон олон улсад тулгамдсан асуудал болоод байгаа. Тэд зэрлэгшиж, зам тээврийн осол учруулж, ойр хавийн оршин суугчид хүүхдүүдийг айлгаж бүр хазах ч тохиолдол байдаг. Харин үржил хаах мэс ажилбар хийснээр гудамжны нохдын тоог эрс бууруулах сайн талтай.

9.Та нохой муураараа дамжуулан гөлөглөх/төрөх/ гэж ямар гайхамшигтай зүйл болох талаар хүүхдэдээ боловсрол олгох/харуулах/ шаардлагагүй. Ялангуяа одоо үед маш олон амьтад орогнох байргүй гудманд гарч байгаа үед гөлөглөж байгаа нохойнхоо гөлгүүдийг нэгэнт та өөрөө хайрлаад тэжээхгүйгээс хойш ийм зүйлийг үр хүүхэддээ харуулах нь тийм ч сайн хүмүүжил биш юм. Хариуцлагатай замаар та хүүхэддээ видео, зурагт ном зэргээр дамжуулан төрөлт гэж ямар гайхамшигтай зүйл болох талаар зааж сургах боломж маш их болсон үе гэдгийг та мэдэж байгаа шүү дээ.

10.Үржил хаах мэс ажилбар нь тоо томшгүй олон нохой муурны үржлийг тэдгээрийн тоог багасгахад тустай. Жил бүр сая сая муур ноходууд гэр оронгүй золбирч зовж байна.

Үржил хаах мэс ажилбар хийлгэсэний үр дүнд замбараагүй үржлийг зогсоох, энэ өндөр тоо толгойг багасгах боломжтой юм.ил хаах мэс засал нь нохойн 50%-д муурны 90%-д аюул учруулдаг савны халдварт өвчин болон хөхний хорт хавдраас сэргийлдэг. Та эхний ороо нь орохоос өмнө үржил хаах мэс засал хийлгэвэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг.

2025-04-09 00:00:00